8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний эм Монголд иржээ

2015-12-27 12:39:00

Багагүй хугацаанд хүлээлт үүсгээд байсан элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг Монголд авчирчээ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан  Ж.Амарсанаа өөрийн цахим хуудсанаа бичсэн байна. Тэрбээр "Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа! Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх биз ээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүлжих болно. Эрүүл энхийг хүсье!" хэмээн бичжээ. Нэг курс нь 1200 ам.доллароор үнэлэгдэж буй энэ эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгох аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сайн залуу. монголын төрд ийм л эх оронч ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байнаааа. амжилт хүсье
2015/12/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment