Бид хэчнээн тэмдэглэлт өдрүүдтэй вэ
Монголчууд бид өдөр бүр шахам баярладаг хүмүүс. Баярлах сайхан. Бидэнд тэмдэглэлт өдрүүд хэд байдгийг сонирхуулья. Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэдэг өдрүүд олон бий. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13, Монгол цэргийн өдөр гуравдугаар сарын 18, Эрүүл мэндийг хамгаалах өдөр дөрөвдүгээр сарын 7, Оюуны өмчийг хамгаалах өдөр дөрөвдүгээр сарын 26, Гэр бүлийн өдөр тавдугаар сарын 15, Залуучуудын өдөр наймдугаар сарын 25, Улстөрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр есдүгээр сарын 10, Байгаль орчныг хамгаалах өдрүүд есдүгээр сарын дөрөв дэх долоо хоног, Ахмадын өдөр арав дугаар сарын 1, Монгол Улсын Нийслэлийн өдөр аравдугаар сарын 29, Ардчилал, хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 10, Эх орончдын өдөр гуравдугаар сарын 1, Монгол Улсын төрийн далбааны өдөр долдугаар сарын 10.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтоодог.
Энэ онд "Бүх нийтийн амрах" өдрүүд нийтдээ 9 баяраар 14 хоног амарна
Энэ жилийн хувьд бүх нийтээр амрах зарим өдрүүд бямба, ням гарагт таарч байгаа тул Засгийн газраас энэ асуудлыг хэлэлцэж, тухайн өдрүүийг мөн л ажлын өдөрт шилжүүлэх шийдвэр ч гаргаж болох юм. Учир нь Засгийн газраас өнгөрсөн жил нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн ажлын өдрийг амралтын өдөр шилжүүлж байсан билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 01-Цагаан сар, гуравдугаар сарын 08-Эмэгтэйчүүдийн баярын өдөр, зургадугаар сарын 01-Эх үрсийн баярын өдөр, долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр-Үндэсний их баяр наадам, 11 дүгээр сарын 19-Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр, 11 дүгээр сарын 26-ны өдөр- Тусгаар тогтнолын баяр, 12 дугаар сарын 29-ний өдөр-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Шинэ жил- 2018 оны нэгдүгээр сарын 01 өдөр тохиож бүх нийтээр амарч баярлан цэнгэнэ.
Энэ онд "Бүх нийтийн амрах" өдрүүд нийтдээ 9 баяраар 14 хоног амарна. Цагаан сар болон Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх өдрүүд нь жил болгон өөр өөр байна. Амрах шийдвэрийг гэнэт гаргах нь хохиролтой байдаг гэсэн хэл ам дагуулдаг. Тухайлбал, Үндэсний эрх чөлөөний баярыг амарч тэмдэглэхээр 6 хоногийн өмнө тус хуулинд өөрчлөлт оруулав. Үүнээс хойш цагаан сарын амралтын өдрийг хоёр хоногоор сунгахаас бусад бүх шийдвэрийг хоёроос зургаа хоногийн өмнө гаргажээ. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн шийдвэрийг 48-144 цагийн өмнө гаргаж, хуулинд өөрчлөлт оруулсан байдаг. Ингэж бүх нийтийн амралтыг богино хугацаанд, гэнэт товлох нь аж ахуй эрхлэгчдэд, ялангуяа үйлчилгээний байгууллагуудад сөргөөр нөлөөлдөг.
2017 онд хагас бүтэн сайн өдөр 105 хоногт таарч байдаг. Долдугаар сарын 15-ны өдөр хагас сайн өдөр таарч байгаа. Тэгэхээр бид жилийн 365 хоногийн 118 хоногт нь баярын албан ёсны амралт болон амралтын хоёр өдрийн амрах эрхээ эдлэх нь.