Менингококкын А, C хүрээний эсрэг дархлаажуулалтын вакцин байдаг. Энэ сайн дурынх бөгөөд иргэн зөвшөөрөөд эмчийн эсрэг заалтгүй бол 5000 төгрөгөөр хийлгэх боломжтой. Зургаан сартайгаас дээш хүүхдэд хийдэг энэ вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийдэг.
Жилийн жилд амьсгалын замын халдвар нэмэгддэг. Олон дахин өвчлөөд ирэхээр хүүхдийн дархлаа суларч дараа, дараагийн өвчинд амархан нэрвэгддэг. Тиймээс асаргаа, сувилгаа, арчилгаа сайн байх хэрэгтэйг дахин зөвлөж байна.