Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхэлнэ. Тэмцээнд 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэх юм байна.
Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Ц.Наранжаргал нар зодоглох юм байна. Тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд 12-ны өдөр өндөрлөх аж.