8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр "Бөөр хамгаалах өдөр"-ийг дэлхий  өдөр тохиож байна

2017-03-09 16:42:45

​​​​​​

Өнөөдөр "Бөөр хамгаалах өдөр"-ийг дэлхий  өдөр тохиож байна. Жил бүрийн  гурадугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг аж. НҮБ-ийн эрүүл мэндийн сангаас гаргасан судалгаагаар дэлхий дээр 600 сая гаруй хүн бөөрний архаг өвчтэй амьдардаг бөгөөд тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт тбсвийн дийлэнхи хувийг зарцуулдаг аж.

Өнөөдийн байдлаар нийт 200 гаруй улс орон энэ өдрийг тэмдэглэж байна. Харин манай оронд "Бөөр хамгаалах Дэлхийн өдөр"-ийг 2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан ЭМСЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр анх удаагаа тэмдэглэсэн бөгөөд жил болгон тэмдэглэсээр иржээ. Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр сүүлийн таван жилийн дүнгээр бөөрний архаг өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байр эзэлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл