8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны эссэний тэмцээний ялагчид тодорлоо

2017-03-08 09:20:00

Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж буй ажээ.

2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг нэгдүгээр улиралд хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авсан байна. Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах гурван оролцогч  шалгарчээ.

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат нэгдүгээр байр, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан З.Баасандорж хоёрдугаар байр, ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай гуравдугаар байр эзэлжээ.

Тэмцээнд ирүүлсэн материалуудыг гурван үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж  эхний гурван байрыг тодруулжээ. Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссэ бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment