8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бөртэ чоно”-ын эзнээр С.Батцэцэг, Э.Бэхбаяр нар тодорлоо

2015-12-26 13:03:00

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцжээ. 

Ингээд шилдгүүдийг танилцуулья:

Эрэгтэй:

  1. Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" Олимпийн эрх авсан. 133 оноогоор
  2. Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 132 оноогоор
  3. Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Эмэгтэй:

  1. Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан.  228 оноогоор
  2. Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн.  118 оноогоор
  3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн.  95 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Дасгалжуулагч:

  1. Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. 137 оноогоор.
  2. Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. 99 оноогоор.
  3. Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 93 оноогоор тус тус шалгарлаа.

2015 оны Монголын спортын шилдгүүдийг спортын 97 сэтгүүлчийн саналаар тодрууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
эхний сэтгэгдлийн үргэлжлэл..........Баяраатай баяраагүй энэ хүүхдүүд чинь Бэхбаяр+Энхээ, Номин+Пүрэвбаатар, Мандахнаран + Цогтбаяр, Өнөрбат+ Баярсайхан нарын багш шавийн маш олон жилийн уйгагүй хөлс хөдөлмөр, завсар орох зайгүй багш шавийн барилдагаа б
2016/01/01 103.17.108.42
zochin
Чөлөөтийн 4 тамирчин, 2 дасгалжуулагч нар шилдэг болжээ.Баяр хүргэе. Хамгийн гол нь Бэхбаярын багш Энхээ, Номингийн багш Пүрэвбаатар, Өнөрбатын багш Баярсайхан , Батцэцэгийн багш Дүвчин нарт үнэхээр том баяр хүргэж талархах хэрэгтэй.Эдгээр тамирчид одоог
2016/01/01 103.17.108.42