Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория, Жосе Антино Бастон нар Энэтхэг улсад нууцаар хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өчигдөр Лос Анжелес хотын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Энэ үеэр жүжигчин бүсгүй хуримын бөгж зүүсэн байжээ.Өнгөрсөн долоо хоногт Эва инстаграмдаа “Таж Махалын өмнө найз залуугаасаа гэрлэх санал хүлээн авч буй” зургаа нийтэлсэн билээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Хос энэ сарын 13-нд Дубай хотноо хуримласан” гэжээ.
Эва Лонгория хуримаа хийжээ
2015-12-25 16:57:00