МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийж эмэгтэйчүүддээ бэлэг барих нь. Тоглолтод дуучин, Х.Лхагвасүрэнгийн олон уран бүтээл эгшиглэнэ. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох юм байна. “Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.
Харангын Х.Лхагвасүрэн эмэгтэйчүүддээ баяр бэлэглэнэ
2017-03-02 11:50:00