Бага насны хүүхдүүд осол, гэмтэл өртөж эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад эндэх маш олон шалтгаан бий. Эдгээрээс дийлэнх хувийг нь түлэгдэлт эзэлдэг аж. Ингээд бага насны хүүхдийн түлэгдэлт болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн Г. Сэлэнгэтэй ярилцлаа.
-Жилд 2500 гаруй хүүхэд түлэгдэж гэмтдэг гэсэн харамсалтай тоо баримт байна. Юунаас үүдэж хүүхдүүд түлэгдээд байна вэ?
- Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг. Байгалийн гамшиг гарцаагүй тохиолддог бол харин түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдээ аюулгүй эрсдэлгүй орчин бүрдүүлж эцэг эх, асран хамгаалагч та бид хариуцлагатай байснаар хүүхдээ түлэгдэлтээс сэргийлэх бүрэн боломжтой. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг түлэгдэлт. Өнгөрсөн 2016 оны байдлаар Гэмтлийн эмнэлэгт нийт 4059 үйлчлүүлэгч түлэгдлийн улмаас яаралтай тусламж авсны 63 хувь буюу 2525 нь тав хүртэлх насны хүүхдүүд байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байна. Үүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна.
-Аль насныхан илүү түлэгдэлтэд өртөөд байна вэ. Судалгаанаас үзэхэд 0-5 хүртлэх насныхан илүү байх юм?
-Түлэгдсэн хүүхдүүдийг дийлэнх хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Тэр дундаа түлэгдсэн шалтгаанаар ГССҮТөвд нас барсан хүмүүсийн 70.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдүүд нь ихэнх нь 7 сартайгаас таван насны хүүхдүүд байх бөгөөд 84.6 хувь нь 1-2 настай хүүхдүүд байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоо мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байна. Үүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан байна.
-Хүүхдүүд юунд илүү их түлэгдэж байна вэ?
-Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун тогоонд байсан хоол, цайнд түлэгддэг. Үлдсэн 23 хувь халуун усанд шалзлагдаж түлэгдсэн байдалтай эмнэлгийн үйлчилгээ авч байна. Түлэгдэлтийн зэрэглэлээс харахад биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байдаг. Түлэгдсэн хүүхдүүдийн дийлэнхи нь амьдарч буй гэр орондоо түлэгдэж байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж түлэгдлийн эрсдэл нэмэгддэг. 2011 онд хийгдсэн “0-5 насны хүүхдийн түлэгдэлт өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, мэдлэг, хандлага, дадлын түвшинг тогтоох” судалгааны үр дүнгээр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн түлэгдэлт өвчинд өртөж буй шалтгааны 68.9 хувь нь эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэсэн дүн мэдээлэл гарсан.
-Хүүхдүүдийн биеийн аль хэсэг нь илүү түлэгдэж байна вэ?
-Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг. Ингэснээр хэвтэн эмчлүүлэх, улмаар насан туршийн сорви татанхай, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч цаашлаад гэр бүл их хэмжээний сэтгэл зүйн болон сөрөг үр дагавар авч ирдэг. Түүнчлэн түлэгдсэн тухайн хүүхдийн өрхөд эмчилгээний их хэмжээний зардал гарна.
-Түлэгдсэн тохиолдол анхны түргэн тусламжийг хэрхэн өгөх вэ. Хаана хандах ёстой вэ?
Зарим тохиолдолд хүмүүс түлэгдсэн бол саван түрхчих, элсэн чихэр түрх, эсвэл түүхийн мах тавь гээд л дур мэдэж огт хэрэглэж болохгүй зүйлсийг түрхдэг. Энэ бол маш буруу.
-Түлэгдсэн тохиолдолд хамгийн зөв тусламж тасалгааны хэмтэй усанд 10-15 минут тухайн биеийн түлэгдсэн хэсгийг хийх хөргөх хэрэгтэй. Түлэгдлийн талбай, зэргээс үл хамаарч эмчид заавал хандаж тусламж авах шаардлагатай. Зарим тохиолдолд хүмүүс түлэгдсэн бол саван түрхчих, элсэн чихэр түрх, эсвэл түүхийн мах тавь гээд л дур мэдэж огт хэрэглэж болохгүй зүйлсийг түрхдэг. Энэ бол маш буруу. Барааны саван гэхэд л хүйтэн гадаргуугаар хүрдэг учир өвдөлт түр намдаадаг. Элсэн чихэр гэхэд л бактери, нян нь чихэрлэг орчинд үрждэг. Тиймээс түлэгдсэн үед элсэн чихэр түрхэх нь бактери, нян үржих таатай орчин болж өгдөг. Ингэснээр нянгийн тоог нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Ер нь түлэгдэлтэнд элдэв зүйлс дур мэдэж огтхон ч түрхэж болохгүй. Шууд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авч анхны тусламж авах нь хамгийн чухал.
-Бага насны хүүхдүүддээ эцэг, эхчүүд түлэгдэлтээс хэрхэн сэргийлэх вэ, юуг анхаарах вэ?
-Эцэг, эхчүүд маш энгийн сэргийлэх боломжтой зүйлд хүүхдүүд түлэгдээд байна. Хүүхдийн гар хүрэх газарт тавьсан халуун тогоотой хоол, цай, буцалсан усанд түлэгдээд байна. Эцэг эх, асран хамгаалагч та бид л үр хүүхдийнхээ өсч торних аюулгүй эрсдэлгүй орчинг нь бүрдүүлж, буруу дадал зуршил, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Монголчууд хүүхдээ өсгөн бойжуулахдаа уядаг байсан. Дөнгөж мөлхөж байгаа, хөлд орж, алхаж байгаа хүүхдээ 8 сартайгаас гурван нас болтол хөлд орох хугацаанд уядаг байсан ингэснээр хүүхдийг ямар нэгэн юманд өртөх, гэмтэх, бэртэх, гал ус руу орох зэрэг тохиолдлоос сэргийлдэг байсан. Тиймээс бага насны хүүхдийг уяж хэвшүүлэх хэрэгтнй. Өвгөд буурлууд маань уяаг хүүхдийн хоёрдогч бурхан гэж хүртэл үздэг байсан нь хүртэл учиртай байх гэж бодож байна. Өнөөдөр бид түлэгдэлтэй холбоотой асуудлаар хүүхдээ яаж хамгаалах вэ аюулгүй орчинг нь хэрхэн бүрдүүлэх талаар шинэ санаа шийдлийг хүртэл аяны хүрээнд олж, санал санаачлагыг гаргаж олон нийтэд хүртэл сурталчилж ажиллаж байна. Хамгийн сүүлд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах нь чухал. Мөн хүүхдийн гар хүрэх газар халуун цай, хоол, буцалсан тавихгүй байхыг дахин сануулмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй