Азийн VIII Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаа аж. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн байна.
Энэхүү наадамд манай улсаас спортын дөрвөн төрөлд 42 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд төрийн далбааг биатлоны тамирчин Э.Бархүү залан нээлтэд оролцжээ. Долоо хоногийн турш хүч чадал, авхаалж самбаагаа сорих Азийн шилдэг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөх аж.