Олон улсын Ротари клубын шугамаар ирэх тавдугаар сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллана. Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн дүүргийн Захирагч асан Мадухар, Пинжаб мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан иржээ.
УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж төнөг, төхөөрөмж, хүний нөөцтэй танилцсан байна. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзаж, Энэтхэгийн эмч, сувилагч нарын 30 гаруй хүнтэй багийг хүлээн авахад зочин эмч нарын лиценз, авчрах эм, тоног төхөөрөмжийн хил, гааль зөвшөөрлийн асуудлыг талаар ЭМЯ-наас дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүсчээ.