8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гранатын тэслэгч дэлбэрч 19 настай байлдагч хүнд гэмтэж, “Жи Тайм” сүлжээний хохирогчид гомдол гаргаж эхэлсэн өдөр

2017-02-17 19:00:00

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал тийм ч таатай байхгүй нь тодорхой. Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантай зөв байх нь чухал. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тойм хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

"Жи тайм"-ын захирал Э.Оюунчимэг сүлжээгээ цахимаар нээлттэй сурталчлан бусдыг "хуйлруулж" байжээ

Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад саатуулсан тухай манай сайт мэдээлсэн. 

Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа. Эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ. "G Time корпорэйшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэж хүн сошиалаар сүлжээгээ сурталчилдаг. Энэ бизнесийг МҮХАҮТ  ч хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр гишүүнчлэл нь болсноо зарлаж олон хүний тархийг угаасан байна. Тэрбээр “Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаарх тайлбар. G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл  гэгддэг.  Монголд  2015  оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP. Хамгийн багадаа  75  мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэх ухуулгыг өнгөрсөн хугацаанд хийж иржээ.

 G Time гэх сүлжээний луйвар нь өнгөрдөг  2017 оны нэгдүгээр  сарын дундуур 120 хүн 8000$ авсан хэмээн ил тод зарлаж байсан. Үүнээс тооцоход 8000$ авсан нэг луйварчин өөрөөсөө гадна 32-хүний тус бүрт нь 2.300000 сая төгрөг гаргуулж нийт 33 хүний 2.300000 сая төгрөгөөс 8000$- буюу 19.000000 төгрөгийг авч. Үлдсэн мөнгийг нь захирал Ж.Марат Маженов болон гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг нар авсан гэх.  Хаалга барьтлаа 8000$ доллар авсан гэх 150 хүн байгаа бололтой. Хэр их хэмжээний хохирлын дүн хичнээн тооны хохирогч гарч ирсэнг тооны машиндаа хийгээд бодоход хангалттай. 5000 хүн 2.300000  төгрөг өгснөөс 150 авчээ гэж үзэхэд нийт 1.300.000.000 төгрөгийн хохирлыг бодитоор үйлдсэн байж болзошгүй нь. 

Ж.Марат нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна

Washington Post: Адууны засаа тээвэрлэж явсан МОНГОЛ эмэгтэйчүүд баригджээ

Вирижиниа хотын Дюллес нисэх онгоцны буудалд хоёр Монгол эмэгтэй 42 паунд буюу 20 кг адууны мах, засаа зэргийг тээвэрлэж яваад баригдсан талаар АНУ-ын гаалийн хэлтсийн ажилтнууд мэдээлсэн байна. Адууны махыг жүүс, ундааны хайрцаганд тээвэрлэж байсан бөгөөд анагаах ухааны зориулалттайгаар ашиглана гэж мэдүүлжээ. 

Энэхүү хэрэг нь нэгдүгээр сарын 29-ны өдөр болсон бөгөөд тус хоёр Монгол эмэгтэйд ямар нэгэн ял шийтгэл ноогдуулаагүй талаар пүрэв гарагт мэдээлжээ. Мөн гурван литр сарлагийн сүү тээвэрлэж байсан талаар мэдээллэв.

АНУ-ын гаалийн ажилтнуудын мэдээлж буйгаар адууны мах онгоцоор тээвэрлэхэд хориотой бүтээгдэхүүн бөгөөд тусгай зөвшөөрлийн дагуу тээвэрлэх ёстой. Мөн Монгол адууны мах мал амьтны өвчлөл үүсгэгчийн нэг бөгөөд тэр бүр хилээр нэвтрүүлдэггүй аж.

Гаалийн албаны ажилтан Стефан Сафф "Бид тээвэрлэсэн ачааг шалгахаар нээхэд мөнгөлөг тугалган жүүсний саванд сайн ороож хийсан байсан" гэв. Дээрхи 20 кг адууны махыг устгалд оруулсан бөгөөд мах болон бусад хориотой ачааг тээвэрлэхэд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэмээн мэдээлжээ.

Монгол адууны махыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд шүлхий өвчин үүсгэгч үхлийн аюултай хэмээн үздэг байна. Иймд фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүст ноцтой хохирол учруулж болно гэдгийг Гаалийн албаныхан онцолж, анхааруулж байв.   Анх удаа хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа нь Монгол улс биш бөгөөд вүүдүү шашны зан үйлд ашиглах амьтны цус, араг яс зэрэг ачаанаас илэрч байсан бол Африкаас ирсэн нэгэн зорчигчийн ачаанаас утсан сармагчин бүхлээрээ гарч байсан бөгөөд дүүгийнхээ төгсөлтийн баярт зориулан авчирсан хэмээн хэлжээ. 

Мөн Африкийн аялагч, зорчигчоос амьд далайн морь, эмгэн хумс зэрэг олдож байсан аж. 

Chuhal.mn

Эх сурвалж: Вашингтон Пост

ОРОН НУТАГ: Газар хагарч ус тэлснээс болж 532 өрх айл усанд автах аюул нүүрлэжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Мөн хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад байгаа аж. Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай болсон байна. Үүнээс үүдэж улсын чанартай автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрчээ.

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна. Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсээр өнөөдрийг хүрчээ. Үүссэн нөхцөл байдлын талаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжаваас тодруулсан юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

“Жи Тайм” сүлжээний хохирогчид гомдол гаргаж эхэллээ

агдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсон  иргэд тус газарт ирж гомдлоо мэдүүлсээр байна. Хохирогчдын дунд 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас эхлээд хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулсан  төрийн албан хаагч ч байна.

Хохирогч болсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, бусад баримт, мөнгө авсан урамшуулалтай холбоотой материалуудаа бүрдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  Мөн одоогоор “Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэл  ч байна.

Ирэх долоо хоногоос “Насны хишиг”-ийг олгоно

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ. Улмаар “Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийг хийж эхэлсэн билээ. Энэ хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Харин өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргаад байна. 2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан. 

Бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг энэ сарын 20-оос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор болжээ. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа аж.

Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ. 

ТАНИЛЦ: "Хичээл" тасалдаг, "хэлгүй" гишүүд

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн. Чуулган хаагдахад гишүүдийн  ирц идэвхи, дүнг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл УИХ-ын намрын чуулганы ирц, идэвхийн тоон дүнг танилцуулъя.

Ирцийн оноогоор: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийснээс Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж нарын хашрууд ирцийн оноогоор тэргүүллээ.

Хичээлээ тасалсан гишүүд: УИХ-ын намрын чуулганы хугацаанд нийт 166 цаг нэгдсэн хуралдаан хийсэн бол үүнээс хамгийн муу ирцтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, хамгийн залуу гишүүн Д.Гантулга тэргүүтнүүд хичээл тасалдагаараа тэргүүллээ. Б.Наранхүү гишүүн 140 цаг тасалсан, Д.Гантулга гишүүн 108 цаг тасалсан бол түүний араас Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалсан байна.

Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүдЭдийн засгийн хүндрэлээс үүдэж гадаад дотоод томилолтын зардлыг хассан ч намрын чуулганы хугацаанд 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнийг  Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал нарын гишүүд тэргүүллээ.

Гадаад томилолтоор яваагүй гишүүд: Н.Амарзаяа, О.Батнасан, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын 24 гишүүн байна.

Хамгийн их үг хэлж, асуулт асуусан гишүүнХуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн байна. Тэрбээр 74 удаа үг хэлж, 112 удаа асуулт асууж, идэвхитэй ажилласан байна.

Үг хэлдэггүй хэлгүй гишүүд: Хуралдаанд хамгийн их үг хэлж асуулт асууснаараа О.Баасанхүү тасархай тэргүүлсэн бол идэвхигүй, хэлгүй гишүүнээр  УИХ-ын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар тодорлоо. 

Гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч хүнд гэмтжээ

Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь сургуулилалтын гар бөмбөгтэй буруу харьцсанаас болж нүд гарандаа хүнд гэмтэл авчээ.

Тус ангийн алба хаагчид нь энэ сарын 14-нд төлөвлөгөөт хичээл сургуулиа хийж байгаад ийм харамсалтай явдал болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Гэмтэл авсан цэргийн алба хаагчийг ар гэрийнхэнд нь мэдэгдэж Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж 69.9 жил болжээ

Аз жаргалын 2016 оны тайланд нийт 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаар байранд эрэмбэлэгджээ. Монгол Улс АЖИ-ийн үр дүнгээр аз жаргалгүй улс орнуудын нэг болж байгаа бөгөөд дэлхийн дунджаас 1.8 дахин, нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Коста Рика улсаас 3.1 дахин бага үнэлгээтэй байна.

Аз жаргалын индекс нь дэлхий нийтийн тогтвортой сайн сайхан амьдралд юу чухал вэ гэдгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Энэ нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг харуулна. Дэлхий нийтийн хандлагаар амжилтын үлгэрлэл хэмээгддэг барууны баян чинээлэг орнууд Аз жаргалын индексээр тийм ч өндөрт эрэмбэлэгддэггүй. Харин Латин Америк болон Ази, Номхон Далайн бүсийн хэсэг орнууд экологийн нөөцийн эрэлт бага, дундаж наслалт харьцангуй өндөр бөгөөд сайн сайхан байдлын үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Аз жаргалын индекс нь байгаль дэлхийн нөөцийг аль болох бага ашиглан сайн сайхан амьдралд хүрэх боломжтой гэдгийг илтгэж, улс үндэстнийг уг зорилгод чиглүүлэх луужин болно. Уг индекс нь тухайн улсын иргэд урт, аз жаргалтай амьдралд хүрэхэд хүрээлэн буй орчны баялгийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж байгааг харуулах дөрвөн үндсэн үзүүлэлтийн нэгтгэл юм.

Монгол Улсын АЖИ нь бага үр дүнтэй гарсан нь түүний бүрэлдэхүүн хэсгийн үнэлгээнээс шууд хамаарч байна. Хүн амын дундаж наслалтын хувьд жилээс жилд нэмэгдэж байгаа боловч хангалттай түвшинд хүрээгүй байна. Сайн сайхан байдал буюу амьдралын сэтгэл ханамжийн түвшин дунджаас доогуур 4.9 гэсэн үнэлгээтэй байгаа нь аз жаргалын индексийн бага үр дүнтэй гарахад ихээхэн нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлт (6.1 га) нь боломжит нөөцийн хэмжээ (15.7 га)-нээс бага байгаа боловч дэлхийн дундаж экологийн нөөцийн эрэлтээс 2.2 дахин их байгаа нь тухайн үзүүлэлтийн түвшинд нөлөөлсөн. Монгол Улсын аз жаргалын индекс 2016 онд 14.3 гарчээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл