Улаанбаатар Цэвэр агаар төслөөс агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зориулсан “Бид хамтдаа” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, хувь нэмэр ямар байх, гэр байшингаа хэрхэн дулаалах болон утаагүй бүрэн шаталттай зуух тавьснаар ямар үр дүнтэй байх талаар мэдээлэл өглөө.
Мөн энэ арга хэмжээнд ирсэн иргэдийг хүчилтөрөгчийн коктейлоор дайлж, сахарын шинжилгээ, даралт зэргийг нь үнэгүй үзэж байлаа.