Үнэт цаасны арилжаагаар өнгөрсөн сард 37 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. 26 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 5.6 (17хувь) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх сараас 112 (74 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.
Арилжсан үнэт цаас өмнөх оны мөн үеэс 8.7 (25хувь) сая ширхэг, өмнөх сараас 12.3 (32 хувь) сая ширхгээр буурчээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс нэгдүгээр сард 12 237.7 нэгж болж, өмнөх сараас 632 нэгж, өмнөх оны мөн үеэс 79 нэгжээр өсчээ.