Монгол үндэсний бөхийн холбооноос ойрын өдрүүдэд 16 бөхийн нэрийг санал асуулгаар нууцаар тодруулж допингийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаар улсын баяр наадмаас өмнө хоёр удаа допингийн шинжилгээр авахаар тогтож энэ долоо хоногт 16 бөхөөс шинжилгээ авах нь. Шинжилгээг ил тод, дүрсжүүлж авах гэнэ. Бөх зодог шуудагтайгаа орно, эмч байлцана. Улсын баяр наадамд дөрөв давж тавын даваанд барилдсан бөхөөс дээж шинжилгээ авах сурагтай.
Энэ долоо хоногт 16 бөхөөс допингийн шинжилгээ авна
2017-02-17 17:04:00