Испанийн Уэска хотноо ”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний 13 хүртэлх насны ангилалд долоон настай О.Нандин нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртжээ. Тус ангиллын хоёрдугаар байрыг “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, гуравдугаар байрыг “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар тус тус эзэлсэн байна.
Мөн зургаан настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд нэгдүгээр байр, ХБК-ийн 11 дүгээр ангийн сурагч, 17 настай н.Бат-Амар 17 хүртэлх насны ангилалд гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьяастнууд оролцсон аж.