Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийг аттестатчилж тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд Дорнод аймаг, нийслэлд спирт болон техникийн спиртэд хордож, есөн хүн амь насаа алдаж, 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр байгаа аж. Тухайлбал, архи, согтууруулах ундаа худалдаалдаг цэг сумын төвд гэхэд хамгийн багадаа 20 байгааг тогтоожээ.