Өнгөрсөн сарын эхээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Улмаар Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Харин Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хорихын эмнэлэгтээ шилжжээ. Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа.