8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2015-12-23 17:22:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг 66.7 хувийн саналаар дэмжсэн байна. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцөж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment