АНУ-ын дуучин Бейонсе ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ олон нийтэд зарлан баяраа хуваалцсан. Тэрбээр “Бид хайр дурлал, аз жаргалаа хуваалцахыг хүслээ. Биднийг бурхан хоёронтаа адислажээ. Ам бүл маань хоёроор нэмэгдэх гэж байгаад бид хязгааргүй их баяртай байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлд баярлаж явдаг шүү” хэмээн бичжээ. Дуучин Бейонсе, рэппер Jay-Z нар 2012 оны нэгдүгээр сарын 8-нд тэдний анхны охин Блю Картер хорвоод мэндэлсэн билээ.