Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж банкууд моргежийн зээлээ зогсоогоод байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээс болоод найман хувийн зээл бүрэн утгаараа зогсоод байна. Үнэндээ 160 гаруй мянган хүн моргейжийн зээлээ төлөхөөр ажиллаж байна. Цаана нь энэхүү зээлийг авах хүсэлтэй 200 гаруй мянган хүн байна. Гэтэл энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж, улс төрийн өгөөш болгоод улстөржүүлээд байгаад харамсч байна. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтраад Монголбанкны зүгээс Үндсэн хуулийн цэцэд гаргах шийдвэрийнх нь эрсдэлийг мэдэгдсэн шүү дээ. Хууль эрхзүйн талаас авч үзсэн ч цэцээс энэ шийдвэрийг яаарч гаргах ямар ч шаардлага байгаагүй юм билээ. Үндсэн хуулийн цэц зургаан сар, нэг жилийн дараа ч энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох байсан юм билээ. Ямар учраас энэ асуудалд яаран яаран хандсан бэ гэдэг нь өөрөө асуудал шүү. Яаран яаран гэдэг үгийг дахин давтан онцолмоор байна. Иргэдийн өмчийн дагасан бүх эрхийг байхгүй болгох гэж байгаа алхам шүү дээ” гэсэн байна.
Н.Золжаргал: Найман хувийн зээл бүрэн утгаараа зогсоод байна
2015-12-23 13:27:00