"Болор цом-34" яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарчээ. Энэ жил "Болор цом" наадам Дорнод аймагт зохион байгуулагдсан бөгөөд шүүгчээр яруу найрагч Б.Галсансүх, Ү.Хүрэлбаатар, Д.Ган-Очир нар ажиллажээ.
"Болор цом-34" наадамд Б.Батсайхан түрүүллээ
2017-01-30 09:47:00