Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт энэ амралтын өдрүүдээр дуусч байна. Сурагчид маргааш хичээлдээ орно.
Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвшилцөж, нийслэлийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.
Мөн Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар хүйтний эрч чангарсантай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тушаал гаргаж, амралтын хугацааг нийслэлийн сургуулиудтай адил сунгасан юм.