Одоогоос хоёр жилийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд МУ-ын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Хатанболдын Монголжин охин өнөөдөр 2 нас хүрч байна. Х.Монголжин охинтой чацуутан болж төрсөн 181 бяцхан үрсдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.