Бөөрний өвчний талаар АШУҮИС-ийн харьяа Монгол Анагаах ухаан эмнэлгийн эмч, эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа.
-Бөөрний өвчлөл манай улсад хэр хэмжээнд байна вэ. Сүүлийн үед залуужиж байна гэж ярих боллоо. Залуужаад байгаагийн шалтгаан юу байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 60 орчим хувь ямар нэгэн хэмжээгээр бөөр болон шээс боловсруулах замын өвчлөлтэй байна. Эдгээр хүний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд бөөр дангаараа өвчлөх бус ихэвчлэн өндгөвчий үрэвсэлтэй хавсарсан эмгэгтэй бүсгүйчүүд олон байна. Үүнээс үзэхэд зөвхөн бөөр өвдөх биш эрхтэн системийн өвчлөл их байна. Энэ өвчлөл нэмэгдэхэд хэд хэдэн шалтгаан бий. Эмэгтэйчүүдийн хувьд шээс гарах сүв нь бэлгэ эрхтэнтэй ойр байдаг учир бие биендээ халдварлах тохиолдол их байна. Хэт богино, нимгэм нуруугаа ил гаргасан хувцас өмсөх, жинс, хэт, пүүз өмөх нь гол шалтгаан болж байна. Эдгээр хувцас нь хайрдаг, чийг татаж даарах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Бөөрний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь даарч хөрөх юм. Дээр үеийн хүмүүс байнга дээл өмсөж бүсэлдэг, нуруу, гуя, өвдөг хэсгийг дарсан хувцас өмсдөг байсан учраас бөөр нь дулаан байдаг байсантай холбоотой. Мөн буруу хоололт сүүлийн үед нэлээд нөлөлөөх болсон. Бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэх, давс, элсэн чихрийн хэвийн харьцаа алдагдах зэрэг зохисгүй хоололт нөлөөлж байна. Хөдөлгөөний хомсдол бөөрний өвчлөлд ихээхэн нөлөөлж байна. Суугаа ажил, машин барих зэрэг хөдөлгөөн бага хийснээс бол нурууны цусан хангамж хэвийн байдал алдагдаж эхлэхээр бөөрөө мэдрэлжүүлж чаддаггүй зэрэг шалтгаанаас үүдэн бөөр болон шээсний замын өвчлөл сүүлийн нэмэгдэж залуужиж байна.
-Нуруу өвдсөн тохиолдолд бөөр өвдөж байна гэж манайхан үздэг шүү дээ. Бөөрөө өвдөж байгааг хэрхэн мэдэх вэ?
Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 60 орчим хувь ямар нэгэн хэмжээгээр бөөр болон шээс боловсруулах замын өвчлөлтэй байна. Эдгээр хүний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд бөөр дангаараа өвчлөх бус ихэвчлэн өндгөвчий үрэвсэлтэй хавсарсан эмгэгтэй бүсгүйчүүд олон байна.
-Нурууны өвчтэй хүмүүс бөөр, шээсний замын өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Бөөрөө өвдөж байгаагаа мэдэхийн тулд эхний ээлжид цус болон шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээ ямар нэгэн өөрчлөлт гараагүй байсан ч заавал хэвийн эход харуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс миний нуруу, бөөр өвдөөд байх юм. Гэтэл шинжилгээгээ зүгээр гарсан байх гэх тохиолдол байдаг. Тиймээс заавал хэвлийн эход харуулах шаардлагатай. Шинжилгээгээр харагдаагүй өөрчлөлт хэвлийн эход харахад нөлөөлсөн эсэх нь харагддаг. Тиймээс нарийн эход харуулах нь чухал.
-Бөөрний олон янзын өвчлөл байдаг. Манайд хамгийн түгээмэл тохиолдог ямар өвчлөл байна вэ?
-Бөөрний маш олон эмгэг байдаг. Манайд улсад бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвний 70-80 хувийг эзэлдэг. Бөөр хүн ямар нэгэн шингэн зүйл уухад хүний биед орж бөөрөөр дамжиж шээс боловсруулах үйл ажиллагаа явуулж илүүдэл шээсийг хүний биеэс гадагшлуулж байдаг үүрэгтэй. Энэ илүүдэл шээстэй цуг хүний биеэс хорт бодис гадагшилдаг. Ингэсний хүний биеийн ус, давс, шингэний солилцоог зохицуулж өгдөг. Хэрвээ бөөрний тэвшинцэр үрэсвэл энэ үйл ажиллагаа алдаж эхэлдэг. Бөөр тэвшинцэр, бөөрний цуллаг хэсэг буюу зөөлөн эд гэсэн хоёр хэсгээс бүтдэг.
-Шингэн зүйл бага хэрэглэх нь бөөрний өвлөлд нөлөөлөх үү?
Манайд улсад бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвний 70-80 хувийг эзэлдэг.
-Нөлөөлнө. Хүн эрүүл байхын тулд шингэн зүйл ууж байх ёстой. Насанд хүрсэн хүн цагт 300-400 мл шингэн ууж байх ёстой. Бидний идэж ууж байгаа зүйл их бага хэмжээгээр давс байдаг. Эдгээр давс хүний биед солилцоонд орохдоо бөөрний тэвшинцэр дээр ирж тунаж үлдэг. Шингэн бага ууснаас болж бөөрний тэвшинцэр дээр тогтсон давс хуримтлагдаж томорсоор бөөрний чулуу үүсдэг. Бөөрний өвчин хүндэрвэл бөөрний үйл ажиллагаа зогсож, ажиллагаагүй болно. Бөөр ажиллагаагүй болно гэдэг хүний биеэс илүүдэл хортой бодис гадагшлахгүй, шээс нь хүний биеэр эргэлдэж эхэлдэг. Ингэхээр хүн шээсэндээ хордож бөөрний дутагдалд орно. Хамгийн наад зах нь даралт ихсэх зэрэг эмгэг илэрдэг.
-Манайхан бөөр өвдөж байна гээд даруулга, бөөрний бүс хэрэглэдэг. Бүсийг хэрхэн зөв хэрэглэвэл илүү зохилтой вэ?
-Бөөрөө хамгаалж бүс зүүх нь зөв. Гэхдээ бүсээ зөв зүүх хэрэгтэй. Бөөрөнд сайн гээд соронзтой бүс хэрэглэдэг. Үүнийг дан бие нь дээр зүүх нь биеийн хөлөргөж бөөрнд муугаар нөлөөлдөг. Тиймээс хувцсанд дээр зүүж хэрэглэх хэрэгтэй. Эсвэл тэмээний ноосон бүс даруулга хэрэглэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.