Гимнастикийн олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 13-16-нд ОХУ-ын Благовещенск хотноо боллоо.
Монгол, Филиппин, ОХУ-ын 14 багийн 100 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсаас Ц.Алтантөгс, А.Оюунтуяа нарын удирдлага дор 10 тамирчин оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Манай тамирчид чөлөөт хөдөлгөөн, харайлт, бариулт морь, суга савлуур болон цагираган дээр өндөр амжилтыг үзүүлсэн байна. Тодруулбал, залуучуудын олимпийн аварга Э.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, А.Энхтулга, Э.Мөнхнаран алт, Б.Болдбаатар, Б.Мөнхсайхан, Э.Өсөхбаяр мөнгө, Г.Мөнхзол хүрэл медалийн эзэд болжээ.