Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэлсэн билээ. Тэмцээний мастерс 1 ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн "Тв коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал Өөскө буюу хүрэл медалийн төлөөх барилдаанд "Гаруда" клубын Ж.Алтантулгыг 2:0-ээр ялж хүрэл медалын эзэн боллоо.
Тэрбээр УАШТ-д анх удаа оролцож байгаа эхний тойрогт “Аврагч” клубын тамирчин А.Баярсайханыг ялсан ч хагас шигшээд “Гаруда” клубын З.Төгөлдөрт дийлдсэн байна.