Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулах гэж байна.
“Уламжлалаар ирээдүйг гоёхуй” сэдвийн хүрээнд болох энэхүү уралдаанд уран дархчууд алт, мөнгийг дангаар нь эсвэл хослуулан ашигласан гоёлын бөгж, ээмэг, зүүлт урлаж өрсөлдөх юм. Гоёл чимэглэлийн уран дархчуудын улсын анхдугаар уралдааны бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 15-ны дотор бүтээлүүдийг хүлээн авч шилдгүүдийг шалгаруулан монгол дархны ур ухааны гайхамшиг болсон бүтээлүүдийг нийтэд танилцуулан сурталчлах юм байна.