“Оюутны 70 мянга”-ыг олгох журам хоёр дахь удаагаа өөрчлөгджээ. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг өсгөж, оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болжээ. Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй байх тохиолдолд үндэсний тэтгэлгийг олгоно гэж заасан байна.Их, дээд сургуульд шинээр элсэгчдийн ЭЕШ-ын оноо 720-иос дээш байгаа тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн улсын чанартай олимпиадад нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бол тухайн оюутанд 100 хувийн урамшууллын тэтгэлгийг олгохоор болсон байна.