БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан.
Хуваарийн дагуу нийслэлийн I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тэд 12 дугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ныг хүртэл амарна. Харин VI-IX ангийнхан нэгдүгээр сарын 5-25-ныг хүртэл, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл амарна.
Орон нутгийн хувьд I-V ангийнхан нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, VI-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл, X-XII ангийнхан нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл амарна.
II улирлын амралт
/Улаанбаатар/
I-V анги: 12/22 - 01/25 - 5 долоо хоног
VI-IX анги: 01/05 - 01/25 - 3 долоо хоног
X-XII анги: 01/12 - 01/25 - 2 долоо хоног
/Орон нутаг/
I-V анги: 01/12 - 02/01 - 3 долоо хоног
VI-IX анги: 01/12 - 01/25 - 2 долоо хоног
X-XII анги: 01/12 - 01/18 - 1 долоо хоног