Чөлөөт бөхийн Тахтийн цом олон улсын уламжлалт тэмцээн Иран улсад энэ сарын 18-20-нд болно.
Чөлөөт, сонгомол бөх, Ираны үндэсний “пахлавен” гэсэн гурван төрлөөр болох тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан нарын удирдлага дор найман бөх оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д
Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Э.Төгөлдөр нар зодоглоно.
Сонирхуулахад, манай бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжсөн юм.
Чөлөөт бөхийн тамирчид Тахтийн цомын төлөө өрсөлдөнө
2017-01-15 11:14:45