Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо. Өнөөдөр аваргын төлөөх тулаанууд явагдаж байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 49 кг-ийн жингийн аваргын төлөөх тулаан өндөрлөж, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ түрүүллээ. Ингэснээр тэрбээр УАШТ-ээс зургаа дахь алтан медалиа хүртэж буй юм.
Харин мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны боксчин Х.Энхмандах, хүрэл медалийг Х.Азбаяр /Эрдэнэт бокс/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/ нар хүртлээ.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ УАШТ-д түрүүллээ
2017-01-15 11:40:00