Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тус тэмцээний нээлтийн ёслол дээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах юм байна.
1998 онд анх Ю.Баттогтох багшид шавь орсон гавьяат маань 30 насандаа ийнхүү их спортын замналаа өндөрлүүлэхээр болжээ. С.Ням-Очир “Лондон-2012” зуны олимпийн наадам, “Астана-2015” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль, “Парисийн их дуулга”-ын аварга гээд нэр алдраа дэлхийн дэвжээнд мөнхөлж чадсан Монголын шилдэг жүдоч юм.
Жүдоч С.Ням-Очир дахин барилдахгүй
2017-01-14 14:40:00