2017 оны санхүүгийн жилд хэрэгжих ЕБС-ийн сургуулийн үндсэн багш нарт зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2017 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их, дээд сургууль дээр сургуулийн боловсролтой холбоотой судалгаа хийх хүсэлтэй ЕБС-ийн багш нарыг доорхын дагуу шалгаруулалтад бүртгэж байна.
- Монгол улсын иргэн байх.
- 1982 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх.
- Их дээд сургууль эсвэл багшийн сургууль төгссөн байх.
- Монгол улсын ЕБС-д одоо үндсэн багшаар багшилж байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар үндсэн багшаар 5 ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, цагийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэл болон монгол хэлний багшийн хувьд оролцох боломжгүй).
- Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
- Япон хэлийг идэвхтэй сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн зүгээс идэвх санаачлага гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.
- Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх..
- Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
- Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
- Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол шалгалт өгөх боломжгүй.
- Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
- Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.
Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн багш 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 3 сарын хоорондох хугацаанд Японы талаас заасан их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба тогтсон хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдоно.
1 дүгээр сарын 24-нөөс-27-ны өдрүүдэд бүртгэлийн үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
1 дүгээр сарын 23-нaac 27-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болно.
- Ажлын газрын тодорхойлолт (5 ба түүнээс дээш жил тасралтгүй үндсэн багшаар ажиллаж буйг баталсан)
- Төгссөн их сургуулийн диплом (эх хувийг үзээд буцааж өгнө)
- Нийгмийн даатгалын дэвтэр (эх хувийг үзээд буцааж өгнө)
- Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3х4 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.
1. Бичгийн шалгалт: Англи хэл, япон хэл (япон хэлний мэдлэг шаардахгүй боловч хоёр шалгалт хоёуланг заавал өгнө)
Хэзээ: 2 дугаар сарын 19-ний өдөр (Ням)засги
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/
2. Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтад тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс лавлана уу. Утас: 320-777