Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт болжээ. Энэ үеэр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй аж. Харин эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээр байна гэсэн судалгаа гарсан байна.
Тодруулбал, 2010-2015 оны хооронд нийтдээ 159 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгджээ. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд төрөлхийн тэмбүүгийн 111 тохиолдол бүртгэгдсэн албан мэдээ байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн дийлэнх буюу 84.5 хувь нь 20-34 насных байдаг аж.