“25 дугаар суваг” телевизийн бүтээл “21 000” реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт сонирхолтой зочид оролцож байгаа аж. Олны танил эрхмүүдээс 2 хүнийг оролцогчоор сонгож тус бүрт нь 21000 төгрөг өгч, өөр ямар нэгэн мөнгөний эх үүсвэргүйгээр 10 хоног зочид буудалд байрлуулж, тухайн мөнгийг зөвхөн хүнсэндээ зарцуулах эрхтэй байдаг билээ.
Тэгвэл тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт трансжендер Солонго болон Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг нар өрсөлдөх юм байна. Тэгвэл нэвтрүүлэг цацагдаж эхлээгүй байгаа хэдий ч зураг авалт эхэлсэн байна. Хоёр бүсгүйн хэн нь ялах бол гэдэг олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.