8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Миний ард түмээн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чинь нээлттэй шүү

2017-01-11 10:54:00

Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэн нийслэлийн агаарын бохирдол, утааны асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Агаарын бохирдолтой холбоотойгоор ирсэн шүүмжлэлийг бүгдийг нь хүлээж авна. Шүүмжлэх нь зөв. Монгол Улсын иргэн шилжилт хөдөлгөөн хийх, нүүх суух эрхтэй ч хамгийн чухал нь  амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч. Эхийн хэвлий дэх ураг үгүй амьгүй болж байна. Энэ нөхцөл байдлыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх вэ.  Утааны асуудал байнга сэтгэл зүрхэнд байна. Ширээгээ эмнэлгийн ор гэж хар. Утааг дээрээс нь харахыг сануулж байсан. Утааны гамшиг монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Гамшгийн ард аав, ээж, өвөө, эмээ бий. Тоо биш хүн байгаа. Тиймээс хог хаягдал түлж буй иргэн сэтгэл нь өвддөг. Монгол хүний төлөө, Монгол газар шорооны төлөө ажиллаж байгаа хүн өнөөдөр Монголд байхгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чинь нээлттэй шүү, миний ард түмээн" хэмээн онцолж хэллээ. 

Сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс асуулт асууж байна.

GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үеийн үед АН, МАН-ын улс төрийн маргааны улмаас иргэд хохирч байна. Яагаад өнөөдрийг хүртэл 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хийгээгүй вэ. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй вэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

NTV телевизийн сэтгүүлч н.Ууганбаяр: Иргэдийн зүгээс хотын татварыг өндрөөр тогтооё гэсэн санал гаргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сайжруулсан зуух зэрэг алдаатай бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжинд хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гоёо
Элбэгдоржийн ерөнхийлөгч байх хугцаанд Монгол ард түмэн ядуурч ,утаанд утуулж дууслаа.
2017/01/11 103.23.51.3
irgen
meddeg baisan,heldeg baisan l gesen hun bh yum daa
2017/01/11 202.179.24.154
irgen
ooroo nuuj tonil
2017/01/11 124.158.92.27
жав
мэдэж байсан юм бол юм хийгээч лалараа
2017/01/11 202.180.216.61