Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. Ингээд тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ. Харин БНХАУ-ын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарсан бол ОХУ-ын оролцогч Павлисова гуравдугаар байрт шалгарчээ.
"Манжуурын Мисс" тэмцээний ялагчаар Монгол бүсгүй тодорлоо
2017-01-10 17:08:00