Таван сарын хугацаанд тэдний салалтын тухай элдэв мэдээлэл түгсээр байсан юм. Хамгийн сайхан хос гэгдэж байсан зургаан хүүхдийн эцэг эх тэд яагаад салах болсон тухай олон янзын таамаг байсан боловч эцсийн дүндээ хүүхдийн асуудлаас болж Анжелина Жоли нөхрөөсөө салах өргөдөл өгсөн гэдэг нь тодорхой болсон.
“Гэр бүлийнхээ төлөө” хэмээн салалтаа тайлбарлаж буй Анжелина Жоли хүүхдүүдээ ганцаар өсгөх хүсэлт тавьж шүүхийн шийдвэр түүний талд гарсан. Жүжигчин Брэд Питт үүнийг эсэргүүцэж хүүхдүүдээ хамтран өсгөх хүсэлт тавьж шүүхэд хандсан ч шүүхээс хэрэгсээгүй.
Энэ мэтчилэн Брэд Анжелина нар хүүхдийн асуудлаар өдгөөг хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байсан. Энэ долоо хоногийн даваа гарагт тэд хамтарсан мэдэгдэл гаргаж салалтаа албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Түүнчлэн хүүхдүүд болон ирээдүйд урган гарах асуудлыг ч хамтран шийдвэрлэсэн гэв.