Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна. Тиймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацаа, сав, баглаа, боодлыг сайтар шалгаж, хянахыг сануулав. Мөн мax, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах, хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг эөвөлжээ.
Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс сэрэмжил
2015-12-21 16:37:00