8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолд зарцуулсан ТОМ ТОО

2017-01-10 09:00:00

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой гэж тодорхойлжээ 

Манай улсын хувьд сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээрээ тэрбум, тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөсөн ч өнөөдөр утаа багассан зүйлгүй харин ихэсч гамшгийн хэмжээнд хүрээд байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд 100 гаруй  тэрбум төгрөг зарцуулсан тухай одоо татан буугдаад байгаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлж байсан удаатай.

2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөв

2012-2013 онд боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна.

Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү хөрөнгийн 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна.

2013- 2014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум тэрбум төгрөг төсөвлөсөн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой гэж өнгөрөн онд тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатарын нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй ес дахин их аж. Түүнчлэн дэлхийн хамгийн бохир агаартай таван хотын жагсаалтад багтдаг юм байна.

Тухайн үед нийслэлийн Агаарын чанарын албаныхны мэдээллээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 2013 онд сүүлийн гурван жилд анх удаа буурсан гэж ярьж байсан. Харамсалтай нь албаныхны энэ судалгаа худал болохыг нийслэлчүүдийн эрүүл мэнд нотолж байна. Учир нь нийслэлийн иргэдийн дунд утаа, тоосонцорын харшил гэх оноштой эмнэлгээр үйлчлүүлэх иргэд ихссэн. Мөн ханиад хүрсэн хүмүүс маш хүнд тусаж эдгэрхээ дүүргүүдийн амбулатороор үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь архаг бронхит гэсэн оноштойгоор хөхүүл ханиалгад дарлуулж эхэлсэн. Энэ нь Улаанбаатарчуудын уушиг муудаж эхэлснийг гэрч.   

Ийнхүү 2012- 2015 оны хооронд олон тэрбум төгрөг зарцуулсан ч Улаанбаатарын утаа ихэссээр л байна. Судлаачдын үзэж буйгаар манай улс урт болон богино хугацаан бодлого боловсруулж, тууштай ажиллаж байж 10-20 жилийн дараа утаанаасаа сална гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолт төсөвлөж зарцуулсан мөнгө үр дүнгээ өгөөгүй учир  2016 онд агаарын бохирдол буруулахад нэг ч төгрөг  төсөвлөөгүй. 

Агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс 2017 онд 5 тэрбум төгрөг төлөвлөжээ

Энэ таван тэрбум төгрөг агаарын бохирдуулсны төлбөрт авдаг мөнгөний 20 гаруй хувьтай тэнцэж байгаа аж.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодоход агаарын бохирдлыг буруулахад харьцангуй бага мөнгө төсөвлөсөн байна. Тодруулбал энэ таван тэрбум төгрөг агаарын бохирдуулсны төлбөрт авдаг мөнгөний 20 гаруй хувьтай тэнцэж байгаа аж. Таван тэрбум төгрөгний 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаа гэсэн дөрвөн чиглэлд зарцуулахаар тусгаж өгсөн байна.

Сүүлдээ агаарын бохирдол улс орон, ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь нүдэнд утаа бизнес болон харагдаж байгаад гол учир байгаа юм.

Ийнхүү агаарын бохирдолтой тэмцэж ирсэн манай улсыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой гэж өнгөрсөн онд тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатарын нэг шоо метр агаарт 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй ес дахин их аж.  . Түүнчлэн дэлхийн хамгийн бохир агаартай таван хотын жагсаалтад багтдаг юм байна

Өнгөрсөн хугацаанд буюу 2011-2015 онд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байнаӨнөөдөр Улаанбаатарчууд утаагаа уушигласаар л. Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Иймээс л утааны асуудалд Засгийн газар бодлогоор маш нухацтай хандаж зарцуулж буй хөрөнгө мөнгөө бодит ажил болгох болгож, анхаарал хандуулах шаардлагатай.

Сүүлдээ агаарын бохирдол улс орон, ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь нүдэнд агаарын бохирдол бизнес болон харагдаж байгаад гол учир байгаа юм. Байдал ийм байхад өнөөх утаагүй зуух, халдаг эсгий, утаагүй түлш зэрэгт зарцуулдаг тэрбум тэрбум төгрөг хэн нэгний халаасыг зузаатгасаар л байх уу.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл