8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын бялуундаа 8 мянган евро нуужээ

2017-01-08 14:00:00

Испанийн Confiteria Conrado нарийн боовны үйлдвэрийн хэрэглэгчид энэ жил баярын бялуун дотроос 8 мянган еврогийн чек бүхий бортогыг олох боломжтой гэнэ.
Мөнгөн шагнал шинэ оны эхээр болдог Христийн шашинтнуудын нэгэн баярын ширээг чимдэг уламжлалт роскон (Roscоn de Reyes) амттан дотор нуугдаж байгаа аж.
“Азтай” амттан эгэл жирийн “андууд”-ынхаа хамт нэгдүгээр сарын 2-ноос 6-ны хооронд худалдаанд гарсан байна.
Confiteria Conrado компани 2008 оноос ийм урамшууллыг явуулж эхэлсэн бөгөөд анх ердөө 500 евро л нууж байсан гэнэ. Жил ирэх тусам бялуунд нуусан “эрдэнэс”-ийн ханш өссөнөөр тус компанийн баярын амттануудын борлуулалт илт нэмэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment