Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн билээ.
Ингэснээр манай тамирчин дэлхийн долоон ноён оргилд бүгдэд нь амжилттай авирч чадсан билээ. Тэрбээр өмнө нь Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байгаа билээ.
Б.Гангаамаа маргааш ирэх юм байна.
Б.Гангаамаа маргааш эх орондоо ирнэ
2017-01-06 12:18:00