8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуульд огт заадаггүй амьдралын 7 хичээл

2015-12-19 12:26:00

Ямар ч хичээлийн танхимд зааж болдоггүй амьдралд хэрэг болдог хичээлүүд олон байдаг. Эдгээр хичээлүүдээс хамгийн чухал 7 нь дурдвал:

1. Юу бодож, мэдэрч байгаагаа ойлгомжтой илэрхийлэх

Юу бодож сэтгэж байгаагаа үгээр бусдад ойлгомжтой илэрхийлэх нь маш чухал чадвар юм. Ингэснээр бусдад өөрийн санаагаа зөв ойлгуулж судлах боломж олгодог.

2. Агуугаас "хулгайл"

Хэрэв амжилтад хүрэхийг хүсч байвал хулгайлж сурах хэрэгтэй. Шинэ санааг агуу бүтээлүүдээс олж харан "хулгайл". Алдарт зураач Пикассогийн "Сайн уран бүтээлчид хуулбарладаг. Агуу уран бүтээлчид хулгайлдаг" гэсэн үг бий.

3. Хувийн сахилга бат

Хүн өөрийн хувийн сахилга батаар л дотоод ертөнцөө сонсож өөрийн хүссэн дүрмээр амьдарч чадна.

4. Мэдэхгүй зүйлүүдээ мэдэж ав

Амжилтад хүрсэн хүн хүрээгүй хүн хоёрын ялгаа бол ямар асуулт асуухаа мэддэгт оршино. Амжилтад хүрсэн хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, шинээр юу мэдэх ёстойгоо өөрөөсөө асууж чаддаг.

5. Бусдын сайн сайхны төлөө

Та тийм ч ухаантай биш, авьяасгүй байж болно. Гэхдээ бусдад тусалж чаддаг бол амжилтад хүрэх боломжтой. Тийм хүмүүс үргэлж бусдад өөрсдийнх нь тухай сайхан мэдрэмж төрүүлж чаддаг.

6. Хүлээн зөвшөөрч урагшлах чадвар

Амьдрал үргэлж чиний хүссэнээр байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх хүнийг аз жаргалтай байлгаж болохгүй гэдгийг, тэдэнд санаа зовох нь ямар ч үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Аз жаргал зөвхөн чиний гарт байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

7. Цор ганц бай

Сайн хийж чаддаг зүйлээ тантай адилхан хийж чаддаг хүмүүсээс илүү хийж чаддаг болох хэрэгтэй. Чамаас өөр хэн ч тэр зүйлийг илүү хийж чадахгүй болтол нь сурах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment