8o
Улаанбаатар хот
mobile menu

"БӨРТЭ ЧОНО-2016" наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

2016-12-23 09:34:53

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болно. Гар ч буй эн онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж бахдам амжилт гаргасан тамирчид уг наадамд нэр дэвшдэг билээ.  

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг. Мөн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай юм. 

"БӨРТЭ ЧОНО-2016" НААДАМД НЭР ДЭВШИГЧИД

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН

  • Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). “Рио-2016” олимпийн наадмын 8-р байрын шагналт, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга.

  • Батчимэгийн Бадамсүрэн (Бодибилдинг). ДАШТ-ий алт, хүрэл медальт.

  • Отрядын Гүндэгмаа (Буудлага спорт).“Рио-2016” Олимпийн наадамд оролцсон, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт.

  • Алтанцэцэгийн Ичинноров (Бодибилдинг). Фитнесс ангиллын дэлхийн аварга.

  • Баярцогтын Мөнхзаяа (Хөнгөнатлетик). “Рио-2016” олимпийн наадамд оролцсон, “Улаанбаатар Марафон” болон “Чэндү Марафон”-ы аварга.

  • Ганхуягийн Нандинзаяа (Буудлага спорт). “Рио-2016” олимпийн наадамд оролцсон, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт.

  • Даваасүхийн Отгонцэцэг (Чөлөөтбөх). ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга.

  • Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, "Мастерс" тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч.

  • Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчдын сүмо). Дэлхийн хошой аварга. 

  • Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг). Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга.

  • Мөнхбатын Уранцэцэг (Жүдо). “Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт, ААШТ-ий мөнгө, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн чансааг тэргүүлэгч.


ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН

  • Довдонгийн Алтансүх (Жүдо). Ази тивийн аварга, “Их дуулга” тэмцээний хүрэл, “Гран-При” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт.

  • Ганзоригийн Мандахнаран (Чөлөөтбөх).“Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт, “Гран-При” тэмцээний алт, хүрэл медальт.

  • Чимэддоржийн Марал-Эрдэнэ (Самбо). Дэлхийн аварга.

  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар (Жүдо). “Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт, “Гран-При” тэмцээний алтан медальт.

  • Доржнямбуугийн Отгондалай (Бокс). “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Олимпийн эрхийн тэмцээний аварга.

  • Энхбаярын Содномпилжээ (Парапауэрлифтинг).“Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.

  • Баасансүрэнгийн Төрболд (Сонирхогчдын сүмо). Дэлхийн хошой аварга.

  • ПүрэвжавынТэмүүжин(Таэквондо).“Рио-2016” олимпийн наадамд оролцсон, Олимпийн эрхийн тэмцээний мөнгөн медальт.

  • Болормаагийн Ууганхүү (Паражүдо). Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт.

  • Эрдэнэбатын Цэндбаатар (Бокс). “Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт, “Гран-При” тэмцээний аварга.

  • Аэробик гимнастикийн баг. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт.


ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН

  • Сумъяагийн Билгүүн (Шатрын бодолт). Залуучуудын дэлхийн аварга.

  • Буянтогтохын Сумьяа (Тэшүүр). “Лиллехаммер-2016” Залуучуудын олимпийн аварга.

  • Батсайханы Тэгшбаяр (Налуу замын дугуй). Өсвөр үеийн дэлхийн аварга.

  • Энхболдын Тэмүүжин (Пүүлбильярд). Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт.

  • Мөнхбаатарын Шийрэвжамц (Даам). Өсвөрийн дэлхийн аварга.


ОНЫ ШИЛДЭГ БАГ

  • 3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багАзийн элсний спортын наадмын мөнгөн медальт.

  • 3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ багОюутны ДАШТ-ий мөнгөн медальт.

  • Волейболын “Хасу Мегастар клубын эрэгтэй баг. Улсын хэмжээний 5 тэмцээнд түрүүлсэн.

  • Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг. Оюутны Азийн АШТ-ий аварга.

  • Хөлбөмбөгийн “Эрчим” клуб. Үндэсний дээд лигт 10 дахь удаагаа түрүүлсэн.


ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

  • Чоёндоржийн БАЗАРСҮРЭН (Жүдо).

  • Дадминдбазарын БАТСҮРЭН (Бокс).

  • Цэндийн БАЯРСАЙХАН (Чөлөөт бөх).

  • Жанчивдоржийн ГАНХЯГ (Буудлага спорт).

  • Ганхуягийн Наранбат(Сонирхогчдын сүмо)

  • Сүхбаатарын Тулга(Сагсанбөмбөг)

  • Ёндонгийн ТӨМӨРБАТАА (Бокс).

  • Баттулгын ТӨРБАТ (Хөнгөн атлетик).

  • Цэнхэржавын ХОСБАЯР (Хүндийг өргөлт).

  • Цэрэнбаатарын ЦОГТБАЯР (Чөлөөт бөх).

  • Хишигбатын ЭРДЭНЭТ-ОД (Жүдо).

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment