Хүйтний улиралтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээллээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогдсон. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа аж.
Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах зэрэг зөвлөгөөг хүргэж байгаа юм.
Өнөөдрөөс эхэлж “Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10-21 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр болсон байна.