8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд эдийн засгийн хямралд өртсөнч оюуны хямралд өртөөгүй нь олзуурхууштай сайхан зүйл

2015-12-19 10:32:00

 Улсын драмын эрдмийн театрын Маркетинг олон нийттэй харилцах албаны ахлах менежер, Монгол Улсын соёлын тэргvvний ажилтан Б.Гэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хvргэе. Урилгыг маань хvлээн авч, ярилцаж байгаад баяртай байна?

-Баярлалаа. Нийт уншигчдад энэхvv сайхан өдрийн мэндийг хvргэе.

-Баярлалаа. Таныг урлагийнхан, тэр тусмаа драмын театрын хамт олон бол андахгvй. Харин манай уншигчдад шинэхэн танил, бvр огт мэдэхгvй єєр ертєнц ч байж мэднэ. Тиймээс єєрийгєє товч танилцуулахгvй юу?

-Намайг Єєлд овогт Батнасангийн Гэрэл гэдэг. Хvvхэд нас маань тєрсєн нутаг Баянхонгор аймгийн Баацагаан суманд өнгөрсөн. Нийслэл хотдоо нөхөр, дөрвөн хvvхдийн хамт амьдарч, төрийн албандаа өнөөдрийг хvртэл зvтгэж явна. Соёл урлагийн удирдах ажилтан мэргэжилтэй. Гэгээрлийн салбарт найман жил ажилласан, тэргvvлэх зэрэгтэй багш. Одоогоор 13 дахь жилдээ Улсын драмын эрдмийн театртаа менежерээр ажиллаж байна. 

-Улсын драмын эрдмийн театрт 13 дахь жилдээ ажиллаж байна гэлээ. Анх театртай ажил, амьдралаа холбож байсан тvvхээсээ хуваалцаж болох уу?

-Бололгvй яах вэ. Хамт олонтойгоо ажиллаад багагvй хугацааг өнгөрvvлсэн байна. Хамгийн ихээр мэргэжилдээ vнэнч, тvvндээ дурласан хvн гэж намайг л хэлэх байх. Анх 2004 онд Урлагийн гавьяат зvтгэлтэн Д.Цэрэнсамбуу захирал санал тавьснаар театрынхаа алтан босгыг алхаж халуун ам бvлд нь багтаж байлаа Тvvнээс хойш театрынхаа 90 гаран тоглолт дээр ажилласан байх юм. Өөрийнхөө ажил мэргэжлийг vнэхээр сайхан гэж боддог. Учир нь, олон тvмнийг гэгээрvvлэх vйлсэд хоёргvй сэтгэлээр зvтгэж явна. Өнөөдөр бvх хvн эдийн засгийн хямралтай байна. Энд тэндгvй л хямрал ярьж байна шvv дээ. Хэдий тийм ч монголчууд маань оюунаараа бол ядуураагvй нь саяхан нээлтээ хийсэн “Ромео Жультта” жvжгээс харагдаж байлаа. Нөгөөтэйгvvр бидний ажил бол тэрхvv оюуны талхыг нь vйлдвэрлэж, тvvнийг нь менежер бид оюунлаг vзэгчдэд хvргэх хөтөч нь болж өгдгөөрөө онцлогтой юм даа. 

-Таны бага нас Баянхонгор аймгийн Баацагаан суманд єнгєрчээ. Хvvхэд байхын л урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвхтэй байсан гэж сонссон. Яаж яваад багш, бvр дуу хєгжмийн багш мэргэжлийг сонгочихсон юм бэ?

-Тийм ээ, би багын л нийгмийн идэвхтэй, сурлага, урлаг спортоороо манлайлагч хvvхэд байсан. Яагаад ч юм надад дуу хөгжмийн багш сайхан мэргэжил санагддаг байлаа. Намайг наймдугаар анги тєгсєх тэр жил аймагт хөгжмийн багшийн сонгон шалгаруулалтад 200 хvvхэд орсноос хоёр хvvхэд сонгон авсаны нэг нь би байлаа. 

-Тухайн vед сонгон шалгаруулалтад оролцох гэж их л хөглөсөн сурагтай. Сумын тань сургуулийн захирлаас авахуулаад ээж, аав тань хvртэл сурлагатай хvvхэд техникумд биш арван жилд орж тєгсєн их дээд сургуульд орох ёстой гээд дургvй байсан гэдэг. Тэгтлээ их хєгжмийн багш болохыг хvссэн хэрэг vv?

-Тийм ээ, манай сургуулийн захирал дургvй байсан. Тэгэхээр нь захиралдаа хэлэлгvй, бас аав, ээжээсээ нууцаар том машины ачаан дээр нуугдаж суугаад элсэлтийн шалгалт өгөхөөр аймаг орж байлаа.

-Өө, бvр vv. Vнэхээр хөгтэй юм аа?

-Тийм ээ, одоо бодоход vнэхээр хєгжилтэй. Дуртай зvйлдээ тийм тэмvvлэлтэй байсан байгаа юм.

-Та шууд л тэнцсэн vv, эсвэл?

-Vнэхээр авьяасаараа шалгарсан. Ингээд бодоход би урлагийн л хvн болох ёстой байсан болоод л хөгжмийн багшийн мэргэжлээр сургуулиа дvvргээд Архангай аймгийн төвд очин багш хэмээх хvндтэй алдрын эзэн болж найман жил багшилсан даа.

-Баянхонгор аймгийн хvн яаж явахаараа Архангайд очиж багшилдаг билээ. Тэгээд бvхэл бvтэн найман жил шvv?

-Амьдрал дагаж тэр. Манай нөхөр Архангай аймгийнх. Гуравдугаар курст байхдаа нөхөртэйгээ танилцаж, сургуулиа төгсөөд нутагт нь бэр болон очиж амьдралаа холбож, хөгжмийн багшаараа ажилласан юм. Дараа нь Соёл, урлагийн их сургуульд Маркетинг менежментийн чиглэлээр суралцан Соёл урлагийн менежерээр баклавер, магистр зэргийг хамгаалсан.

-Их ажлын хажуугаар анхныхаа номыг өлгийдөн авчээ. Юм бичих, ном гаргах тийм ч амар ажил биш шvv дээ?

-Тийм ээ, амар ажил биш. Хэсэг хугацаанд бага охиноо төрvvлээд гэртээ хvvхэд асрах чөлөөнд байсан. Хvvхдээ асрах ажлын хажуугаар зvгээр суусангvй. Тэгээд л нийгэмд эерэг хандлагыг бий болгох, эрvvл байж, эрч хvчтэй, єєртєє итгэлтэй байхыг уриалсан сургамжит ном гаргахаар шийдсэн юм. Учир нь би гэдэг хvн 2010 онд бараг л vхээд боссон юм. Өмнөговь аймагт аялан тоглолтоор явж байгаад гэнэт өвдсөн. Бид vнэхээр ачаалалттай ажилладаг.Ажлын ачааллаас л болсон байх гэж боддог. Тэр болсон vйл явдал дээрээ дөрөөлөөд хvн итгэл төгс өөдрөг зvтгэлтэй байж чадвал амжилт vр дvн гардаг юм гэдгийг өөр дээрээ харуулж чадсан учраас ном гаргахаар болсон гэх vv дээ. Хэрэв би гутранги, сэтгэлийн тэнхээгvй хvн байсан бол өнөөдөр ийм сайхан эрvvл саруул, эрч хvчтэй ажлаа хийгээд гялалзаад явж байхгvй байсан шvv дээ.

-Тэгэхээр өөрийнхөө туулж, өнгөрvvлсэн амьдралдаа тvшиглэж, бусдад сэрэмжлvvлэх vvднээс энэхvv номоо гаргасан байх нь ээ?

-Тийм ээ, тэгж ойлгож болно. Нөгөөтэйгvvр нийгэмд эерэг хандлагыг өгөхийг хvссэн. Бусдад ойлгож мэдсэнээ хэлж, сануулж туслах буяны сэтгэлийг л агуулсан.

-Тухайлбал?

-Хvн эрvvл байж эрч хvчтэй, єєртєє итгэлтэй байж чадвал өөрчлөлт гэдэг гайхамшгийн эзэн болж чадна гэдэг өөдрөг vзлийг уриалсан.

-Та номоо гаргахаас ємнє Сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн ерєнхийлєгч Б.Галаарид гуайд бичвэрээ vзvvлсэн гэсэн. Тэр хvн танд юу гэж хэлсэн юм бэ?

-Би vнэхээр зоригтой. Тэр том хvнээс “Би нэг ийм зvйл хийсэн юм аа. Та болж уу, нэг хараад єгєєч” гээд л материалаа өгчихсөн. Харин “Өө, миний дvv наадахаа гарга. Хvнд хэрэгтэй зvйл болох нь” гэж хэлсэн. Тэгээд л зориг ороод номоо гаргасан даа. 

-Таныг номоо ижийдээ зориулж гаргасан гэж сонссон?

-Тэгэлгvй яах вэ. Энэ оны зургаадугаар сарын 1-нд Эх, vрсийн баяраар номоо гаргасан. Хамгийн тvрvvнд ээжийгээ баярлуулж, номынхоо дээжийг нутаг руугаа шуудангаар явуулж байлаа. 

-Тухайн vед их олон баярт vйл явдал болжээ. Бас“Алдарт эх”-ийн одон авсан шvv дээ?

-Тийм ээ. Эх vрсийн баярын өдөр ээж, эмээгийнхээ энгэрт гялалздаг тэрхvv “Алдар эх” хэмээх эрхэм хvндтэй тєрийн одонг энгэртээ зvvхийн ялдамд анхны номоо хэвлvvлэн энгэртээ тэвэрч байлаа. 

-Номоо “Хувь ерөөл хувь хvнээс” гэж нэрлэжээ. Яагаад ч юм их утга учиртай нэр шиг санагдаад байна. Номынхоо нэрийг тайлбарлахгvй юу?

-Монголчууд бид хувьтай хvн гэж хэлж, ярьдаг. Би бол vнэхээр хувьтай бас азтай хvн. Ганц би ч биш монголчууд бvгдээрээ хувьтай шvv дээ. Харин хувьтай байна гэдэг хувь хvнээс єєрєєс нь шалтгаалдаг юм болов уу. Хувь хvн өөрөө зөв бодолтой, сайхан сэтгэлтэй зөв явж зорьсон зvйлдээ тууштай, шантрашгvй байх юм бол хувь тавиланг өөрөө хөтөлнө гэж боддог. 

-Өөрөөр хэлбэл, хувь тавиландаа хєтлєгдєхгvй хувь тавилангаа өөрөө хөтөлнө гэж vv?

-Яг vнэн. Энэ ч утгаараа номоо “Хувь ерөөл хувь хvнээс” гэж нэрлэсэн юм. 

-Ингэхэд та хувь хvн талаасаа утга зохиол, яруу найрагтай хэр ойр вэ?

-Сайн мэдэхгvй юм. Гэхдээ саяхан театрынхаа талархлын захидлын уралдаанд дэд байр эзэлсэн шvv. Манай хамт олон намайг “Шvлэгч, яруу найрагч юм байна” гээд их л магтлаа. Яах вэ, талархлаа толгой холбож, шvлэглэсэн маягаар бичсэн. Тэгэхээр жаахан авьяас байхыг vгvйсгэхгvй л юм /инээв/

-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг vv?

-Шар алтнуудын дэргэд шарлалгvй яах вэ. 

-Урлагийнхан, тэр тусмаа Улсын драмын эрдмийн театрын сурталчилгааг хийхэд ямар нэгэн хvндрэл бэрхшээл тохиолддог уу. Учир нь, урлагийн байгууллагын төсөв их бага гэж ярьдаг. Хөрөнгө, мөнгө талаасаа ч юм уу зовлонтой зvйл их л гарна биз?

-Би нэг ч удаа зовлонтой гэдэг талаас нь харж байгаагvй юм байна. 

-Тийм гэж vv?

-Гэхдээ театрынхаа нэрийг барьж ивээн тэтгэгч хайх, дэмжигч байгууллага олно гэдэг амаргvй л дээ. Vvнийг зарим хvн зовлон мэтээр харж магадгvй. Гэхдээ миний хувьд хэзээ ч зовлон байгаагvй. Энэ том, мундаг уран бvтээлчдийн агуу бvтээлийн төлөө, өөрөөр хэлбэл бусдын төлөө юм гуйна гэдэг сайхан зvйл л дээ. Эгэл жирийн ардаас эхлvvлээд Их хурлын гишvvдтэй хvртэл театраа төлөөлөөд уулзаж дэмжлэг авч хамтарч ажиллаж байсан тохиолдол зөндөө. Хамгийн гол нь менежер хvн хvнд санаагаа зөв ойлгуулж чаддаг, чадварлаг, мэдрэмжтэй байх нь чухал. 

-Удахгvй шинэ он гарах гэж байна. Таны хувьд хуучин он амжилт, бvтээлээр дvvрэн өнгөрсөн биз дээ?

-Хувь хvнийхээ хувьд анхны номоо єлгийдєж авахын зэрэгцээ “Алдарт эх” боллоо. Монгол Улсын иргэн хvний хувьд єєрийн гэсэн газартай болж, том хvv маань их сургиулаа дvvргэж ажил амьдралын гараагаа эхлэн, гал голомтоо бадраасан гээд амьдралын аз жаргал, амжилт бvтээл дvvрэн сайхан жил болж єнгєрлєє. Харин ажил, мэргэжлийн хувьд “Vгvйлэгдсэн хайр” жvжгийн менежерээр бие даан ажиллаж, олон хvнээс урмын vг сонссон. Тэр дундаа зохиогч АУЗ Б.Лхагвасvрэн ахаас магтаалын vг сонссон нь том шагнал байлаа. “Хот орчмын аялан тоглолт”-ын голлох менежерээр ажиллаж театрын урлагийг тєвєєс алслагдсан захын дvvргийн vзэгчдэд хvргэлээ. Тєрєлх нутагтаа театрынхаа єдрvvдийг амжилттай зохион байгуулж аймгийнхаа “Тэргvvний ажилтан” боллоо. Харин энэ жилийн хамгийн том амжилт бол яах аргагvй алдарт “Ромео Жульетта” жvжгийг хамт олныхоо хvчээр олон мянган vзэгчдийн хvртээл болгосон явдал юм. 

-“Ромео Жульетта” жvжиг бол яах аргагvй сайн уран бvтээл болж чадсан. Драмын урлагт хайртай олон хvнийг даллаж, сэтгэлийн таашаал өгсөн. Удахгvй vзэгчдийн хvсэлтээр дахин тоглох гэж байна. Уншигчдынхаа өмнөөс танд болон театрын хамт олонд амжилт хvсч, баяр хvргэх нь зөв байх?

-Маш их баярлалаа. Зөвхөн нээлтийн 27 удаагийн тоглолтоор л гэхэд салбарын яамнаас санхvvжvvлсэн зардлаа нөхөж 7000 гаруй vзэгчдэд бvтээлээ хvргээд зогсохгvй vзэгчийн эрэлтийг маш ихээр vvсгэж чадсан шvv. Иймд эрхэм vнэнч vзэгчдэдээ энэ дашрамд баярлаж талархсанаа илэрхийлье. Vзэгчдийнхээ хvсэлтээр энэ сарын 17-20-нд ердөө дөрөвхөн удаа “Ромео Жульетта” жvжгийг дахин тайзнаа тоглох гэж байгааг дуулгахад таатай байна. Эцэст нь дvгнэн хэлэхэд иргэд маань эдийн засгийн хямралд өртсөн хэдий ч оюуны хямралд өртөөгvй нь хамгийн сайхан санагдаж байсан. Энд л сэтгэл өндөр, маш хангалуун байна даа. Ирэх он хvн бvхэнд од хийморь ивээсэн онцгой сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Уншиж ухаж сайн ойлгоогүй байж ямар бүдүүлэг муухай юм ярьдаг юм дээ. Олон мянган үзэгч театр руу хөвөрч оюундаа хөрөнгө оруулалт хийхээр алдарт Шекшпирийн бүтээлийг үзэхээр 30,000- 50,000 төгрөгний үнэтэй билет олдохгүй эрэлттэй байсан нь Монголчу
2016/01/15 103.17.108.42
Oyuny hyamral gej yu bolohoo ch medehgui mangar huuhen baina daa
2015/12/19 103.17.108.42
irgen
ene haralgan huuhen hen um be.ard tumen oyuni bolon uhamsrin hyamrald orchhood bhad yu gej hudlaa hutsaad bgaa um be.novsh mini.
2015/12/19 103.17.108.42
Zochin
Оюуны хямралд ороогүйг нь яаж мэдэж байгаа юм болоол,
2015/12/19 103.17.108.42
БАТ
ХУВЬСГАЛ ХИЙХГҮЙ БОЛ Ч БОЛОХОО БАЙЛАА ШҮҮ.
2015/12/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment