С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа юм.
Гэвч шүүгдэгч Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн уг зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг хэлмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа юм байна. Учир нь хүн амины хэргээр шоронд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь хэрэг наймаалцаж, тэднийг гүтгэсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.