8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэг: Хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна

2016-12-21 10:47:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон. Одоогийн байдлаар шүүх хурал хараахан эхлээгүй байгаа бөгөөд шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна. Шүүх хурлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл